Posts

Референдумын эрх зүй ба Монгол Улс

Эрхэм хүндэт хадагтай ноёдоо Энд хуран цугларсан эрдэмтэн мэргэд , улс   төр , эрх зүйн зүтгэлднүүдээ та бүхний өмнө илтгэл тавих болсон завшаант боломжийг гаргасан Фридрих Эбертийн сангийн Монгол дахь салбарын тэргүүн ноён Түвшинтөгс , дэд тэргүүн бөгөөд Монгол улсын засгийн газрын гишүүн санхүү эдийн засгийн дэд сайд ноён Энхтайван нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье . Бидний монголчууд . Түүхийн нэгэн цаг үед амьдарч , хөгжиж , дэгжхийн тохиол таарсан учир энэ л нийгмийнхээ хөгжлийн хөшүүргийг аль болох оновчтой хурдан нээж илрүүлэн баяжуулах нь цаашид мандахын язгуур билээ . Нийгмийн хөгжлийн нэг үе шатыг алгасах оролдлого амжилтгүй болох нь мэдрэгдсэн тэр л цагийн тохироонд зохицож шинэ үндсэн хууль , шинэ засаглалын харилцааг сонгосон нь өнөөгийн Монгол төрийн байгуулал , засаглалын хэлбэр билээ . Өнгөрсөн нийгэмд “ ардчилал ” гэдэг нь нийгмийн гишүүдийг бүх...