Референдумын эрх зүй ба Монгол Улс
Эрхэм хүндэт
хадагтай ноёдоо
Энд хуран
цугларсан эрдэмтэн
мэргэд,улс төр,эрх
зүйн зүтгэлднүүдээ
та бүхний
өмнө илтгэл
тавих болсон
завшаант боломжийг
гаргасан Фридрих
Эбертийн сангийн
Монгол дахь
салбарын тэргүүн
ноён Түвшинтөгс,дэд
тэргүүн бөгөөд
Монгол улсын
засгийн газрын
гишүүн санхүү
эдийн засгийн
дэд сайд
ноён Энхтайван
нарт чин
сэтгэлийн талархал
илэрхийлье.
Бидний монголчууд.Түүхийн
нэгэн цаг
үед амьдарч,хөгжиж,дэгжхийн
тохиол таарсан
учир энэ
л нийгмийнхээ
хөгжлийн хөшүүргийг
аль болох
оновчтой хурдан
нээж илрүүлэн
баяжуулах нь
цаашид мандахын
язгуур билээ.
Нийгмийн хөгжлийн
нэг үе
шатыг алгасах
оролдлого амжилтгүй
болох нь
мэдрэгдсэн тэр
л цагийн
тохироонд зохицож
шинэ үндсэн
хууль,шинэ
засаглалын харилцааг
сонгосон нь
өнөөгийн Монгол
төрийн байгуулал,засаглалын
хэлбэр билээ.
Өнгөрсөн нийгэмд
“ардчилал”
гэдэг нь
нийгмийн гишүүдийг
бүхэлд нь
ард ангийн
давхраанд оруулсан
хувьсгах шинжийг
агуулсан ойлголт
байсан
бол арваадхан
жилийн өмнөөс
нийгмийн гишүүдийн
тэгш оролцоо,олонхийн
шийдвэрээр төрийг
залахуйн урлагийг
“хэмээх болсны
хувьд шинэ
ойлголт,шинэ
дэвшлийг авч
ирсэн оюун
санаа,рэх
зүйн боломжийн
их хувьсгал
болсон билээ.
Шинэ үндсэн
хуульт засаглалын
үндэс нь
төлөөллийн ардчилал
болж нутгийн
өөрөө удирдах
ёсны байгууллагын
гишүүд,хууль
тогтоогчоос авахуулаад
төрийн тэргүүнээ
хүртлэх бүхий
л шатанд
бүх нийтийн
сонгуулиар сонгох
болсноор даруй
хэдэн сонгууль
үзсэн нь
багагүй дадал
олгож анхан
цагаа бодвол
нийгмийн гишүүд
сонгох үйл
явцын тухай
ойлголт,туршлага
хуримтлуулж амжлаа.
Эрх баригч,хэт
олонхийн гэж
хэлж болохуйц
үзэл сурталжсан
мэдээллийн хэрэгслэлүүдээр
нэвтэрч нийтлэгдэж
байгаа сурвалжлагын
агуулга”нээлттэй
микрофон”, “Жаран
секунд” зэрэг
нэвтрүүлгээр шилэн
түүвэрлэгдэж ярих
хүмүүсийн үзэл
бодлын илрэл,
Газар өмчлүүлэх
тухай эрх
зүйн шинэ
нөхцлөөс улбаалж
“Журмын хашаа”-нд
хадагдаж бусдад
сүрдүүлэх сургамж
болж,өөрийн
өртгөөсөө давсан
торгууль төлөх
болчихсон байгаа
хэдэн улаан
“Беларусь”
гээд өнөөгийн
нийгмийн уур
амьсгалд дүн
шинжилгээ хийвэл
гишүүд өөрийн
бодол саналаа
төрд хүргэж
болох,төжр
ба иргэдийн
хооронд амьд
харилцан шүтэлцээ
тогтоох шаардлагатай
байгаа нь
харагдаж байна.
Ийм амьд
харилцааг Монгол
Улсын Үндсэн
Хуулинд “
Монгол Улсад
засгийн бүх
эрх ард
түмний мэдэлд
байна. Монголын
ард түмэн
төрийн үйл
хэрэгт шууд
оролцож энэхүү
эрхээ эдэлнэ”-гэсэн
зааснаар эрхзүйн
үндэслэл нь
баталгааждаг.
Дөрвөн жилд
нэг удаа
нэр дэвшсэн
хэдэн хүнээс
арай дөнгүүр
санагдсаныгаа дугуйлж
түүнээс цааш
хэрхэх нь
хамаагүй байх
бус өөрийн
үзэл санааг
төрийг залахад
оролцуулах хүсэл
шаардлага төрөгдүүлэх
болсон нь
“ ард
нийтийн санал
асуулга” –аар
зарим асуудлыг
шийдэж байх
эрхзүйн орон
зай, олонхын
ардчиллын орчин
нөхцлийг шаардаж
байна.
Олонхын ардчилал
нь тийм
цочмоор шинэ
зүйл бишээ.
Эртний Грекд
төв талбайд
насанд хүрсэн
эрчүүд цуглаж
сугалаагаар ахлагчаа
тодруулан улс
орондоо тулгамдсан
асуудалд санал
хураан шийдэж
байсан нь
өнөөгийн бидний
гол сэдэв
болох Референдумын
болхи боловч
үүсгэл нь
болсон үзэгдэл
байлаа.
1945 онд монгол
улс тусгаар
тогтнох эсэх
тухайд бүх
нийтийн санал
асуулга явуулсан
нь монгол
төрийн түүхэнд
цор ганц
удаа болсон
үйл явц
болохын хувьд
үнэт түүхэн
эх сурвалж
юм.
Олон улсын
жишгээр “Улс
орны нутаг
дэвсгэр, хилийн
зурвас, тусгаар
тогтнох эсэх
тухай” асуудлаар
бүх нийтийн
санал асуулга
явуулахыг ПЛЕБИСЦИТ-
гэж нэрлэдлэг
юм билээ.
Латин гаралтай
энэ үгийг
монголчилбол ард
нийтийн санал
гэсэн утгыг
илэрхийлдэг бол
РЕФЕРЕНДУМ –
гэдэг нь
ард нийтэд
зайлшгүй хүргэх
ёстой асуудал
гэсэн утгыг
илэрхийлдэг юм
байна.
Монголд болсон
цор ганц
плебисцитийн орчин
тойронд дүн
шинжилгээ хийвэл
түүхэн эх
сурвалжаас сургамжит
зүйлүүдийг олж
харахад илүү
дөхөм байх
боловуу.
Дэлхийн 2-р
дайны төгсгөл
ойртсон 1945 оны
2-р сарын
4 нөөс 11нд
Крымд болсон
гурван их
гүрний уулзалтад
ажиглагчаар оролцсон
БНХАУ-ын
Гоминданы намын
дарга Чан
Кайши ЗСБНХУ-ын
“загалмайлсан
эцэг” Сталинтай
тохиролцож Европын
дайн дууссанаас
хойш 2-3 сарын
дараа БНХАУ-д
довтлон орсон
Японы армийг
хөөн гаргаж
өгөх амлалтыг
авч чадсан
байлаа.
1943 оны
Тегераны уулзалтаас
“Хамгийн үлбэгэр
сул армитай
улс” гэсэн
дүгнэлтийг сонсож
байсан Хятадууд
ийм амжилтад
хүрэхийн тулд
Орос Хятадын
хоорондох ашиг
сонирхлын илэрхийлэл
гадаад монголын
талаар ойлголцсон
нь гадаад
монголыг сул
тавьчихгүй байя
гэхэд нэг
зүг хандаж
комунист чиг
барьсан хятадуудад
энэ асуудлаар
санал зөрөх
нь ичгүүртэй
боловч алдана
гэхээс “хувиарлалт
нь шог”
санагдаж байсан
зөвлөлтийн талын
таашаалд нийцсэн
тохироо байлаа.
Ялтын бага
хурал болсон
жилийн тавдугаар
сард Европын
даын дуусч
дарааханд нь
Японы тал
үг дуугүй
бууж өгсөн
зэрэг үйл
явдалтай зэрэгцэн
мөн оны
наймдугаар сард
ЗСБНХУ ба
БНХАУ-н
ххоронд ноот
солилцсонд нь
“Бүх нийтийн
санал асуулгаар
БНХАУ-с
тусгаар орших
нь зүйтэй
гэж үзсэн
тохиолдолд одоогийн
хилийн цэсээр
ар Монголоос
салахад маргах
зүйлгүй” гэж
заасан байсан
нь Сталин
хэлсэндээ хүрч
Кайши амлалтаа
биелүүлхийг сануулсан
хэрэг байлаа.
Гадаад Монголын
талаар барьсан
Чан Кайшигийн
шийдэлд Хятадын
хожуу үеийн
буюу комунист
лидерүүд тааашалгүй
ханддагийн жишээ
нь Дэн
Сяопин Японы
сурвалжлагчид өгсөн
ярилцлагандаа “Хятад
орны нутаг
дэвсгар мөөг
мэт байтал
Гоминданы буруугаас
тахиа мэт
болсон… “
гэж халагласан
нь нэгийг өгүүлээд
байгаа нь
харагддаг.
Би тусгаар
тогтнолын тухай
сэдлийг төрүүлсэн
анхны плебисцитийн
түүхэн ач
холбогдлыг бууруулах
гэсэн хэрэг
бус “саналын
эрхтэй Монголын
иргэд одоо
л нэг
бүрэн тусгаар
тогтнов” гэж
гэнэнээр итгэсэн
нь Ялтын
бага хурлын
золиос “Хятад
хүн нохой
хоёрыг оруулахгүй”
эгж Япончуудын
бичсэн самбарыг
харж үзэн
ядах сэтгэлд
хөтлөгдөж байсан
Мао Цзэ
Дун 1959 онд
Зөвлөлт Социалист
Бүгд найрамдах
Холбоот Улсын
төрийн тэргүүн
Хрущев Булгакин
нарт “АР
Монголыг манайд
буцааж өгөхгүй
юу” гэсэн
хүсэлт тавьсанд
зөвлөлтийн тал
“Ар Монгол
тусгаар улс
шүү дээ”
гэж шууд
хариулах бус
“Түүнийг Монголын
тэргүүнүүд мэднэ”
гэж бөөрөнхийлсөн
зэргээр Японы
довтолгооноос ангижирсан
Хятадын талаас
Зөвлөлтөд төлсөн
төлбөрийн баталгаа
тусам миний
бие хоёр
зүйлийг онцлон
тэмдэглэх гэсэн
юм.
Нэгдүгээрт:Бүх
нийтийн санал
асуулга явуулахын
тулд оролцох
субьектийн нийгэм
улс төр
эдийн засгийн
боловсрол эрх
зүйн ухамсар
хангалттай сайн
түвшинд байх
шаардлагатай.
Тухайн цаг
бичиг үсэгт
тайлагдаагүй хурууны
хуараа дарж
өөрийн саналаа
батламжиж байсан
ард түмний
төлөөлөл Ялтын
гэрээний нарийн
утгыг төгс
ойлгож Зөвлөлт
хэмээх их
гүрний дээрэнгүй
үзлийн хараат
болж ази
эзнийг Европ
эзнээр сольж
хэдэн арван
жил болоод
гурав дахь
мянгантай золгодгийн
даваан дээр
шинэ нийгэмтэй
учирна гэж
бүрэн үзээд
саналаа өгсөн
гэдэгт надад
лав итгэл
төрөхгүй байх
тул саналын
эрх бүхий
иргэдийн эрх
зүйн ухамсар
мэдлэг боловсролыг
дээшлүүлэхгүйгээр бүх
нийтийн санал
асуулга явуулах
нь нэн
эрэсдэлтэй зүйлд
хүргэдгийг онцлон
тэмдэглэж байна.
Хоёлдугаарт:Гоминданы
цэргийн ажиглалтан
доор явагдсан
плебисцитийн дүнг
1946 онд БНМАУ-н
СНЗ-н
оролч дарга
Сүрэнжав Чунь
Циньд Гоминданы
намын дарга
Чан Кай
Шид хүргэн
өгсөн үеэс
өнөөг хүртэл,
тодруулбал ерээд
оны эхэн
хүртэл Чан
Кайшийг зүхэн
Зөвлөлт л
бидэнд тусгаар
тогтнол бэлэглэсэн
юм гэж
итгэж байсан
нийгмийн хийрхэл
залруулагдаж улс
төрийн харилцан
ашигтай наймаацал
явагдсаныг мэдрэх
тусам санал
асуулгад оролцогсодыг
хожим гарах
үр дүнд
цочирдуулахгүй байхын
төлөөнөө “Саналын
эрхтэй иргэн
бүрийг үнэн
зөв бодит
мэдээлэл авах
эрх, нөхцөл
боломжийг төрөөс
бүрэн дүүрэн
эдлүүлэх нь
зайлшгүй шаардлагатай
зүйл болохыг
онцлон тэмдэглэж
байна.
Одоо би
референдумыг монгол
улсад хэрэглэх
өнөөгийн байдал
ба ирээдүйн
тухай өөрийн
таамаглал харьцуулалтыг
та бүхэнд
хүргэе.
Монгол улсад
засгийн бүх
эрх ард
түмний мэдэлд
байна. Монголын
ард түмэн
төрийн үйл
хэрэгт шууд
оролцож
төрийг удирдах
хэрэгт оролцох
эрхтэй болохыг
заан тунхагласан
нь олонхын
ардчилал буюу
бүх нийтийн
санал асуулгыг
төрийн үйл
ажиллагаанд тусгах
эрх зүйн
үндэслэл юм.
Эрх зүйн
онолоор иргэнд
олгосон эрх
гэдэг нь
төрийн хүлээх
үүрэг болох
бөгөөд хүлээсэн
үүргээ биелүүлэхийг
эрх эдлэгч
этгээд шаардах,
эс биелбэл
эл эрхийг
эдлэх нөхцөл
боломжоо хангуулахаар
зохих шатны
байгууллагад хандаж
шийдүүлэх боломжтой
байдаг билээ.
Хууль дээдлэх
зарчим нь
Монгол төрийн
үйл ажиллагааны
үндсэн зарчмын
нэгэн бөгөөд
Үндсэн хуулинд
заасан эдгээр
эрх ба
үүргийн харилцан
уялдааг нэгэн
мөр дагаж
яг өнөөдрөөс
ч болов
олонхын ардчиллын
үр дүн
бүх нийтийн
санаа зоригийн
илэрхийллийг төрийн
үйл хэрэгт
нэвтрүүлж цаашилбал
төр ба
иргэдийн “амьд
харилцаа” –г
бэхжүүлэх эрх
зүйн үндэслэл
байгаа нь
дээрх заалтуудаас
харагдаж байна.
Ийнхүү нягт
уялдаа тогтоосноор:
Төрийн бүх
шатны байгууллагад
төлөөллийн ардчиллаар
сонгогдсон субьект
бүр үүрэгт
ажлаа зохих
ёсоор биелүүлж
байгаа эсэхэд
ард нийтийн
хяналтын тогтолцоо
ажиллаж эргүүлэн
татах болон
бусад санкцийг
хэрэглэх замаар
төрийн дархлаажилыг
бэхжүүлэх боломж
өсгөдөг сайн
талтай.
Хэн нэгний
сонирхлын болон
намын бүлгийн
эрх ашиг,
ихэвчлэн эрх
баригчдын илт
давуу байдлаа
ашиглан ард
нийтийн эрх
ашигт харш
байж болох
болон шууд
харш шийдвэрийг
гаргах тохиолдолд
өөрийн эрхийн
дагуу ард
нийтээрээ санал
асуулга явуулж
шийдэж болох
өргөн боломж
нээгдсэнээр “Зөвхөн
сонгогдсоны дараа
нь хулхид”
гэдэг тогтолцоог
халж “Сонгогд,
хөдөлмөрлө, үнэнч
бай” гэсэн
эрүүл тогтолцоог
бүрэлдүүлдгээрээ “Төрийн
вөкцин “-ч
гэж хэлж
болох алхам
болдог сайн
талтай.
Төрийн эрх
ямба халдашгүй
байхын сул
талыг харсан
мэдэрсэн шинэхэн
ардчилагчид, хөгжиж
буй, хуучин
соц системийн
орны иргэдэд
нэн таатай
байдаг нэгэн
давуу тал
нь төр
дарангуйлагч бус
түүнийг өөртөө үйлчилдэг
болтол нь
сургаж бас
сонгож болдог
хамтын удирдлагын
байгууллага юм.Харин
мөн чанартаа
чинхүү мэдэрдэг,
хүн хэмээхүйн
бахархалыг нь
төрүүлдэг олонхийн
ардчилал гэдэг
нь энэ
хүчин чадалтай
олон талын
ач холбогдолтой
зүйл юм
гэдгийг тэмдэглэх
нь зүйтэй.
Үнэхээр ийм
давуу талтай
зөв шийдлийг
агуулсан олонхийн
ардчилал,референдумын
явуулах эрх
зүйн үндэслэл
нь байсаар
атал явуулахгүй
байна вэ
гэдгийг тухайд
бол
Монгол улсын
хууль рэх
зүйн орчинл
бүх нийтийн
санал асуулга
явуулах эрх
зүйн үндэслэл
байгаа ч
эрх зүйн
боломж хэрэгжих
нөхцөл нь
бүрэлдээгүй байгаагаар
тайлбарлагдана.
Монгол улсын
төрйин дээд
эрх мэдлийг
хэрэгжүүлэгч улсын
их хурлын
онцгой бүрэн
эрхэд хадгалагдан
шйидвэрлэгдхээр заагдсан
ард нийтийн
санал асуулгийн
тухай энд
хөндөн эрх
зүйн талаас
нь дүн
шинжилгээ хийе
Төрийн дотоод
болон гадаад
бодлогын аль
ч асуудлыг
санаачлан хэлэлцэх
эрх бүхий,
хууль тогтоогч
эрх мэдлийг
хэрэгжүүлэгч төрийн
тэргүүнийг огцруулах
эсэхийг шийдэх
эрх зүйн
чадамжтай, засгийн
газрын бүрэлдэхүүн
болон төрийн
хамаг гол
асуудлыг хэлэлцэн
шийдвэрлэх замаар
төрийн дээд
эрхийг барих
энэ байгууллагын
онцгой бүрэн
эрхэд энэ
асуудлыг хамруулсан
энэ гацааны
гогцоо болсоор
байна.
Айна гэдэг
буруутайн шинж
гэсэн эртний
афоризм байдаг.
Эрх мэдлийн
төвлөрлийг хуримтлуулж
чадсан дээд
эрх баригч
олонхын бүлэгт
зориулсан хууль
батлан мөрдүүлчих
чадал бүхий
байгууллагын зүгээс
ард нийтээр
хэлэлцүүлэхийг хүсэхгүй
байгаа тэр
л асуудлууд
нь хөндлөнгийн
хяналт болох
РЕФЕРЕНДУМ-аар
шийдвэрлэх ёстой
асуудлууд байсаар
байгаа нь
эрх зүйн
хийдэл цаашилбал
улс төрийн
намын ашиг
сонирхол хууль
зүйн дээр
оршиж улмаар
эрх зүй
ба хууль
зүйн үгүйсгэл
болох нийгмийн
нигилизмийг үүсгэж
байгаа нь
нэн харамсалтай.
Хэн чгэсэн
буруутай зүйлээ
халхалахыг хүсдэг
биологийн хууль
байсаар байтал
өөрийнх нь
алдаа оноог
өөрөөр нь
шийтгүүлэхээр оноосон
нь алдаатай
зохицуулалт мэт
санагдаж байна.
Төрийн гурван
эрх мэдлийн
алинд ч
РЕФЕРЕНДУМ- явуулах
эрхийг олгох
нь нийт
олны хяналтыг
үгүй хийх
үндэс болсоор
байна. Тэгэхээр
хэнд энэ
эрхийг олгох
вэ гэж
хэлэлцэх нь
илүү шинжлэх
ухаанч шинж
чанартай байх
боловуу гэж
санагдана.
Монгол улсын
төрийн эрх
барих дээд
байгууллага болох
“МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРАЛ”-д
ПЛЭБИСЦИТ явуулах
эрхийг онцгой
бүрэн эрхэд
нь хамааруулан
үлдээж харин
РЕФЕРЕНДУМ-явуулах
эрхийг “МОНГОЛ
УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦ”-д
олгох нь
зүйтэй боловуу
гэж санагдаж
байна. өөрөөр
хэлбэл манай
хуулинд заагдсан
ард нийтийн санал
асуулга гэсэн
ойлголтыг олон
улсын жишигт
нийцүүлэн хамрах
сэдвээр нь
ангилж дээр
хэлсэн зохицуулалтыг
хийх нь
илүү сонгодог
хувилбар байх
болов уу
гэж үзэж
байна.
Миний сүүлийн
хэлсэн санаа
болох РЕФЕРЕНДУМ-явуулах
эрхийг “МОНГОЛ
УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦ”
–д олгох
тухай үндэслэлээ
би тайлбарлая.
“Өөрийн
хамгаалалтгүй Үндсэн
Хууль бол
шүдгүй арслантай
адил” гэсэн
ишлэлийг энд
дурьдахад л
миний санааг
улам тодруулна.
“Монгол
Улсын Үндсэн
Хуулийн Цэц
бол Үндсэн
хуулийн биелэлтэд
дээд хяналт
тавих, түүний
заалтыг зөрчсөн
тухай дүгнэлт
гаргах, маргааныг
магадлан шийдвэрлэх
бүрэн эрх
бүхий байгууллага,
Үндсэн хуулийг
чандлан сахиулах
баталгаа мөн.
Монгол Улсын
Үндсэн Хуулийн
Цэц нь
төрийн аль ч
эрх мэдлийн
түвшинд үндлсэн
хууль дээдэлж
байгаа эсэхэд
өөрийн санаачлагаар
мэргэжлийн хяналт
тавих, чандлан
сахиулах эрх
бүхий субьект
юм.
Дээр дурьдсанчлан
“Монгол улсад
засгийн бүх
эрх ард
түмний мэдэлд
байна. Монголын
ард түмэн
төрийн үйл
хэрэгт шууд
оролцож энэхүү
эрхээ эдэлнэ”
–гэсэн заалт
хэрэгжиж байгаа
эсэхэд хяналт
тавих энэхүү
эрхийг хэрэгжүүлж Үндсэн
хуулийг чандлан
сахиулах баталгаа
болгох үүднээс
улс орны
өмнө тулгарсан,
ард түмнээр
зайлшгүй хэлэлцүүлэх
шаардлагатай гээж
үзсэн асуудлаар
референдум явуулж
байх нь
илүү зүй
зохистой зохицуулалт
болох нь
харагдана.
Үндсэн хуулийг
чандлан сахиулах
баталгаа болсон
цэц нь
өөрийн чиг
үүргийн дагуу,
зөвхөн үндсэн
хуульд захирагдан
төрийн өндөрлөгт
хяналт тавьж
илэрсэн нөхцөл
байдалд өөрийн
шийдвэрийг гаргах
эрх зүйн
баталгаа нь
илүү өргөн
байх тусам
эрх зүйт
төрийг түргэн
товхинуулах үндэс
болох нь
хэнд ч
ойлгомжтой.
Мөн “УЛСЫН
ИХ ХУРАЛ”-
аас явуулсан
плебисцитээс гарсан
шийдвэр Үндсэн
хуульд нийцэж
байгаа эсэхэд
хяналт тавих
эрх нь
Үндсэн хуулийн
66-р зүйлийн
хоёрын хоёрт
заасанчлан хадгалагдах
нь илүү
дээд хүчин
чадлыг илэрхийлнэ.
Эцэст нь
дүгнэхэд:
Ард нийтийн
санал асуулга
явуулах урьдач
нөхцөл нь
1. Ард
нийтийн санал
асуулгад оролцогсдын
боловсрол мэдлэг,
ухамсрын түвшин
өндөр байх
шаардлага зүй
ёсоор төрж
байна.
2. Ард
нийтийн санал
асуулгад оролцогсдыг
үнэн бодит
байдалд тулгуурласан
мэдээллээр хангагдах
нөхцөл боломжийг
хангаж
өгөх нь
зүйтэй гэж
үзэж байна.
3. Эрх
зүйн харилцан
тэнцвэрийг хадгалах
үүднээс Цэцэд
Референдум явуулах
эрхийг хадгалуулах
4. Ард
нийтийн санал
асуулгад оролцогсдын
дүнг нэгтгэн
төрийн үйл
хэрэгт шууд
тусган хэрэгжүүлэх
эрхзүйн боломжийг
илүү тодорхой
байлгах үүднээс
Референдумын дүн
Цэцийн шийдвэрээр
баталгаажиж гармагцаа
хүчин төгөлдөр
болох нь
ард нийтийн
санал асуулгын
дүн эрх
зүйн бүрэн
хамаалалтад авах
боломж гэж
үзэж байна.
5. Нэгэнт
нийгмийн эрэлт
хэрэгцээ үүсээд
байгаа Референдумын
эрх зүйн
орчинг бүрэлдүүлж аль
болох эрт
хэрэгжүүлэх нь
хойч үед
дэмтэй мэргэн
шийдэл гэдэгт
найдаж байна.
Comments
Post a Comment