Шашин ба Эрх зүй

Хүний оюун сэтгэхүй бүрэлдэн тогтох үйл явц амьдралын зорилго чиглэлээс нь хамаарч неондертал, корманьон зэрэг эволюц хөгжийн үе шатуудыг туулж өнгөрүүлсээр өнөөгийн homoseapins буюу оюун сэтгэхүйт хүний төрхийг олон олтол өөриймсөн  дадлагажсаар иржээ.

Үл үзэгдэх атлаа үүрд ноёлогч, үл баригдах атлаа үргэлж оршигч  байгалийн хөгжил мөхөл, өсөлт өтлөлт, үүсэл хувьслын бодит хэмжүүр болсон цаг хугацаа хэмээх сонгодог хэмжигдэхүүний хүчин чадал асар их болохыг энд онцлох заах нь зүйтэй.

Хүний амьд байх, хооллох, эдлэх эзэмдэх, шунах тачаадах зэрэг нийтлэг хүсэл зан авир нь хүн амьтанлаг шинжийг өөртөө агуулдаг байгалийн амьтан болохыг харуулна.

Хүнээс бусад бодьгалд байсан атлаа хөгжил нь зогссон эсхүл харьцангуй удаан хөгжсөөр байгаа эсвэл мөхөн устсан заяагдмал зөн билгийн илрэл болох сэтгэн бодох үйлдэл нь мэдээллийг ухамсартайгаар системчлэн боловсруулах чадвар юм.

Арслан зоригтой, заан том, шилүүс хурдан, шоргоолж хүчтэй гэх мэт тухайн зүйл амьтаны хэв шинжээр нь ангилж болно. Хэв шинжээрээ ижил ядаж 2 зүйл амьтан олдоно гэдэг нь зүйлийн тоо ба ялгарах шинжийн харьцааг Дрихлейн зарчим-д тулгуурлан шинжилвэл амархан батлаж болно. Жишээ нь заан, халим, бар, арслан бүгд л хүчтэй, бас том шүү дээ. Үүнээс харахад нэг шинжид хоёр түүнээс дээш зүйл багтах төдийгүй нэг зүйл нь хэд хэдэн шинжийг өөртөө агуулж байна.

Зөвхөн хүнд л хөгжсөн оюуны чадавхи гэсэн Болзолт рефлекс-нь түүний хэв шинж болох бөгөөд бусад амьтанд байдаггүй зөвхөн хүний Үнэт зүйл-болохыг олж харвал хүний амьтанлаг шинжийг төгөлдөржүүлж бурханлаг шинжийг дөвийлгөн хоёрдмол шинжтэй энэ ертөнцөд цор ганц Сонгодог бодьгал мөн гэсэн дүгнэлтэнд хүрнэ. Хүнийг сонгодог бодьгал болгон хөгжүүлсэн оюуны чадвар нь мунхаглалыг гэтлэх, дадлага туршлагыг хөгжүүлэх, ухасартайгаар хэрэглэх аргыг боловсронгуй болгосон сайн талтай ч байгалийн жам ёсны үзэгдэл болох, бороо, аянга, салхи, газар хөдлөх, үхэх төрөх гэх мэт олон зүйлийн учир шалтгаанд тайлбар хийх оролдлогыг төрүүлж ер бусын эзэн, далдын хүч зэрэг хийсвэр айдас, зовлон авч ирсэн муу талтай.Өөрөөр хэлбэл хүн нь өөрийн бодож сэтгэх үйлдлийн боол болон хувирч, тааралдсан хоол хүнс, хад агуйгаар амь хоргоож, байгалийн шалгуураар амьдарч байсан хүн дүрстэн нум хавчаахай, чулуун зэвсэг зэргийг сайжруулж зөвхөн биеийн хүчээр бус ухаан арга залиар илүү хөнгөн амьдрах, энэ арга зам нь хуучин байдлээс илүүтэй мэдэрч таньснаар хүний оюунлаг шинж нь давамгайлж, хүний амьдралд үйлчилдэг байсан ганибализм хувь хүний биед бодьтоор үйлчилж биеийн ерөнхий бойжилт саарч, байгалийн хуулийг оюунаараа дамжуулагч бодьгал болон хувьсчээ.

Хүн үүсээд нэг зуун сая, дэлхий үүсээд таван тэрбум, нарны аймаг үүсээд арван тэрбум жил болсон гэсэн тоо баримтаас харахад хүн хичнээн нялх болох нь харагдавч босгосон бүтээсэн хийгээд сөнөөсөн зүйлийн хэр хэмжээнээс түүний хүчин чадлыг басашгүй болох нь харагдана.

Анхан цагтаа Бөө мөргөл, Тэнгэр дээдлэх үзэлдээ хараат байсан хүмүүсийн оюуны идэвхтэй үйл ажиллагааны үрээр амьдралын түвшин  дээшилж хөдөлмөрийн багаж сайжрах тусам хөрөнгө чадлын  ялгаа гарсан нь хөдөлмөрийн хуваарийн үүсгэлийг гаргаж амиа аргацаасан аж ахуйгаар зөвхөн хэрэглээгээ хангах төдий бус илүүдлээрээ дутагдлаа нөхөх арга замаар хэрэгцээгээ хангах оролдлого хүний хөгжлийн асар том үсрэлт буюу эдийн засгийн харилцааны эхийг тавьжээ.

 Адуунд азаргагүй бол сүрэг болохгүй, галуунд тэргүүнгүй бол цуваа болохгүй гэх мэт зүй тогтол зарчим нь:
Зүйлийн амьтад сүрэглэхэд өөрийн хэв шинжээрээ бусдаасаа илүү ялгаран тодордог ядаж ганц зүйл оршиж түүнийг нийтээр хүлээн зөвшөөрч дагадаг байгалийн хууль нь Лидер тодрох үйл явц бөгөөд тэдний нийгэмчлэн амьдрах илрэл мөн.
Нийгэмчлэн амьдрах явцад хүн бүр амьтанлаг шинжийнхээ илрэл бусдыг удирдах хийгээд манлайлан явах хүсэлд автагдавч, хүн сүрэг-ийн ахлагчаар хүний хэв шинж, оюунлаг чанараар арай илүү нь тодорчээ. Үүнээс харахад

Хүний амьдрах үйл явцад үйлчлэгч материалалаг агуулгатай бодол, үйлдэл, эс үйлдэл, санаа зориг нь  амьтанлаг шинж.

Амьтанлаг шинжээ төгөлдөржүүлэх зорилго бүхий сэтгэн бодох үйлдэл, матераллаг бус агуулгатай бодол, үйлдэл, эс үйлдэл, санаа зориг нь бурханлаг шинж мөн.

Гэсэн дүгнэлтэд хүрнэ.

Хүний амьтанлаг хийгээд бурханлаг чанарын хоорондын харьцаа нь хүн чанар гэсэн хийсвэр ойлголтыг төрүүлэх ба түүний нийгэмд эзлэх байр суурийн нэгэн үзүүлэлт болно.Энэ ч утгааараа нийгмийн амьдралд хүний бурханлаг чанарыг шүүн хэлэлцэж, амьтанлаг чанарт ял  оноох буюу хөхүүлэн шагнадаг. Нийгэмчлэн амьдрах тусам хүн хүмүүс дунд төрж өсч, шунан дурлаж, гутран гуньж, нэгдэх эсвэл тэмцэлдэх болсон нь тэднийг байгалиас улам холдуулж бие биенээ хүндлэн дээдлэх, үзэн ядах процесс урган батжиж хүн нь байгаль, ан амьтантай харьцахаасаа илүү хүнтэй харьцан эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол эсвэл дэмжлэг туслалцааг зөвхөн хүний үйл ажиллагааны үр дүнгээс хүртэх болсноор тэдний хооронд нийгмийн харилцаа үүсч эхэлжээХүчээр дулимаг ч бай, илүү ч бай хүн хүнтэйгээ бодит чанараараа нэгэн бодьгал болохоо таних тусам, хүнд хүнээс өөр амьтан хүн шиг нөлөөлөх чадваргүй гэдгийг мэдрэх тусам, хүн бүр өөрийн ертөнцтэй тэр нь халдашгүй болохыг ухамсарлуулагч сэтгэл хөдлөл илрэх тусам хүний эрх, эрх чөлөө, түүний хэм хэмжээ зэрэг асар олон хийсвэр атлаа ус агаар мэт хэрэгцээт үнэт зүйлсийн анхны ойлголтууд тавигджээ. Эдгээр ойлголтыг сэтгэл хөдлөлийн илрэлээс гарсныг тунгаавал тухайн нийгмийн орчин  нийгмийнхээ гишүүдийн сэтгэл зүйгээс шууд хамааралтай болно гэсэн мөрдлөгө гарна.
Тусгаар нийгмүүдийн нийгмийн сэтгэл зүйн харилцааны зөрчил ба нэгдлийн цогцыг систэмчилсэн ойлголт нь эрх зүй болно.

Эрх зүйг бодит ухагдхуунаар нь томъёолж ойлгоогүйч түүний үндэс тавигдаж, хэм хэмжээний илрэл нь ахуйгаар дамжин хэрэгжиж эхэлсэн нь асар том дэвшил болсон төдийгүй зовлон хэмээхийн шалтаг шалтгааныг ухамсарлан зовогч өчүүхэн атлаа агуу бодьгал болон хувирах замдаа  шилжжээ.

Эрх зүйн ойлголт олсон хүнд ахлагчийн үйлчлэх хүч, хүрээ буурч Ахлагч ч хүн, би ч хүн гэсэн ойлголт төрж Яагаад би…” гэсэн бодолд ээрэгдэх болсоноор оюун сэтгэхүйт хүн бүрийг системчилсэн үзэлд нэгтгэх зайлшгүй шаардлага төрж улмаар уламжлал болсон тэнгэр дээдлэх үзэл төгөлдөржин Шашны номлол төрөх Нийгмийн сэтгэл зүйн тохироо бүрджээ.

Нийгмийн байгууллыг эмх замбараагүй байдлаас чөлөөлөх чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хүний оюун сэтгэхүйгээр дамжин тархаж улмаар удирдан жолоодогч чиг үүрэг бүхий өөрийн зохицуулах зүйл, зорицуулалтын аргатай, хэм хэмжээг өөртөө агуулсан шашин нь ард түмнийг удирдах арга хэлбэр буюу төрийн менежмент гэсэн дүгнэлтэнд хүрнэ.

Төр ба шашны харилцан нөлөөлөл нь нэгэн цогц байснаас Төрийн эрх зүй-н үүргийг шашин дангаар эрхэлж байсан нь харагдана.

Өргөл барьцыг шүтлэгт тулгуурлан цуглуулж сүм хийд, шавь сургалт, буян үйлдэх зэрэгт зарцуулах нь Санхүүгийн эрх зүйн үүсгэл  төсвийн бүрдүүлэлтийн эхлэл болно.

Хааны эрх мэдлийн хэм хэмжээ нь хамба ламтай зөвшилцөх байдлаар хязгаарлагдсан нь Захиргааны эрх зүйн ллргийг хангаж байсныг харуулна.
Зөвхөн тухайн шашны номлолд нийцүүлсэн шашны шүүхтэй байсан ба бусад салбар шашин буюу эрх зүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй ч Шүүх засаглалын үндсийг хөгжүүлж байлаа.

Хаан, жанжин, ерөнхийлөгчийн гаргасан хууль, тогтоомж, зарлиг нь хүний санаа зоригийн илрэл тул заалдах эзэнтэй байхад бурханы номлол нь халдашгүй хэмээн хамгаалсанаар олон нийтэд нийцсэн Үндсэн хууль-ийн хүчин чадалтай болсон онцлогтой. Хүний амьдралыг систэмчлэн амьдрах арга барил, хүрэх зорилго, үр дүнг тодорхойлогч шинжтэй байгаа нь шашны номлол хууль зүйн шинжлэх ухааны Загалмайлсан эцэг болох нь харагдан.Үүнээс
Эрх  зүйт хууль байдаг л юм бол шашны номлол байх ба эрх зүйт төр байдаг л юм бол тэр нь шашны эрх зүйд тулгуурлана гэсэн дүгнэлтийг энэ хэсэгт хийж болно. Хүмүүн нь үүмэн хөгжсөн цагаасаа эхлэн эрх зүй ба шашнй хэм хэмжээг оюун санаандаа үүсгэн дэглэсэн боловч шашин ба эрх зүйг нэг цогц мэт ойлгож шүтэх, эс шүтэх эсвэл өөр шашныг хүлээн зөвшөөрөх тухай бодох ч сэтгэх ч ухамсаргүй байснаас шашны хэм хэмжээ нь эрх зүйтэй  ахуйгаар хутгалдаж эрх зүйн хэм хэмжээ юу шашны хэм хэмжээ юу гэдгийг ялгах аргагүй болсон нь зан үйл, заншлалаас харагдана. Харин | МТӨ 570-478Грексэтгэгч, философич Ксенофан атеизмийг  тогтвортой томьёолсоноор хүн төрүүтээ шашныг хүлээн зөвшөөрөх бус өөрөө сонгох эсвэл татгалзах эрхтэй болохыг нийтэд ухамсарлуулах эхний алхам болсон төдийгүй Д. Скоттын Хоёрдмол үнэний онол болох шашны үнэн ба танин мэдэхүйн үнэн байж болох тухай томъёолсон зэрэг нь шашин ба эрх зүй гэсэн саланги ойлголтод хүрэх анхны алхам болсон төдийгүй сэргэн мандалтын үеийн суут сэтгэгчид Жордано Бруно, Г. Галилей, Коперник нарын эмгэнэлт түүх нь шашин ба эрх зүйн хэм хэмжээнүүд хоорондын хамгийн бодит зөрчил мөн. Нэгэнт Атеист үзэл гарсанаас хамааран шүтэх, эс шүтэх эрх чөлөө нь заяагдмал эрхийн нэгэн хэсэг болж заавал шүтэх үүрэг нь эрх болон хувирсанаас шашны хэм хэмжээ нь эрх зүйн хэм хэмжээнүүдийн хоороннд гарсан зан үйлийн уялдаат үйлдэл, эрхийн хэм хэмжээнд хамаарч тархай бутархай хүн сүргийг нэгтгэгч шашин хэмээхийг оюунлаг байдлаар үнэлсэн шинэ эрин үеийн эхлэл болжээ. Энэ л цаг үеэс шашин нь итгэ дараа нь ойлго.
ШУ нь ойлго дараа нь итгэ гэдэг зарчим болохыг мэдэрч эрх зүй ба шашны хооронд эцэс төгсгөлгүй нэгдэл эсвэл тэмцлийг төрүүлсэн ба нэгдэл тэмцлийн хуулиар хүний оюун ухаанд хөгжил авч ирсэн нь ойлгомжтой. Нэгэн цагт Загалмайтны аяан дайн зарлаж инкивизицийн шүүх удилдаж, төрийн эрх мэдэл баригч императортоай нэг зиндаанд зөвшилчөл хийдэг байсан Ромын пап өнөөдөр даян дэлхийн энх тайвны төлөө шашин үл ялгаварлан тэмцэж байгаагаас харахад өнөө цагын зон олны шашинд хандах хандлага ба орчин нь шашны хэм хэмжээг үнэлж байгааг харуулна.Нөгөө талаас шашин ба эрх зүй хоорондын харилцааны хэм хэмжээг зөв барих нь эвлэрэл, зөрчөлдүүлэх нь утга учиргүй тэмцэл болох нь харагдана.Мөргөл сахил, лам хуврага, сүм хийд гээд нийтлэг шинжт атлаа зөвхөн номлолоороо ялгарагч өөрөөр шашинууд өнөөдөр шүтэн бишрэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх арга хэмжээг зөвхөн эрх зүйн хэм  хэмжээний хүрээнд явуулдаг болсон нь цаг хугацаа хэмнэгчийн үнэн хүчнийг харуулна.Биднйи өнөө үеийг хүртэл хөгжиж ирсэн шашнуудаас гол төлөөлөгчдийг нь авч үзье. Лал Ман Тооллын 7-р зуун арабын баруун хэсэгт үүсээд ойрхи дорнодод түгсэн Сунн, шитта гэсэн урсгалтай 550 сая шүтэгч, зарим орнуудад Лалын БН улс байгуулах зэвсэгт тэмцэл явуулж байгаа нь нэг талаас дэлхийг хамрахгүй нь ойлгомжтой нөгөө талаас тэдний хөгжид дэлхийн хөгжлийн хаана явааг харуулан. Есүс Христосын номлол 1999 жил 10 сарын түүхтэй 1.6 млрд шүтэгч католиг, Протестант, үнэн алдартны шашинтан. үүнийг  шашин гэж үзүэх үндэс үгүй. Номлол айлдагч судрын нэр нь Хуучин гэрээ, Шинэ гэрээ байх бөгөөд нэгэнт гэрээ л юм бол хүн гэрээ байгуулах эсэх нь тухайн хүний эрх байх атал уг номлолыг үл сонгогчидоо занан зүхсэн хийгээд хүни й мөн чанарыг дэндүү доош нь хийсэн ертөнцийг үзэх тулгуур үзэл нь:
1.    бүх үнэний үйл хувь заяанд үндэслэгдэнэ.
2.    Бүх юмыг бурхан бүтээсэн, бүх юм нь түүний зоргоор удирдгдана
3.    Бүх юм ямар ч шалтгаангүйгээр санаандгүй үүссэн гэж
Огт буруу тодорхойлсон зэргээс харахад л ойлгогдон. Ертөнцийн эзнийг хүлээн зөвшөөрөгчид нь үнэн чанартаа өөрийнхөө оюуны чадварыг харуулдаг муу талтай. Ямар ч нийгэмд дунджууд тодорхой хувийг эзэлдэг бөгөөд тэдэнд тохирсон шашин байх нь зүй ёсны хэрэгцээ мөн боловч өнөөдөр монголын нөхцөлд энэ шашин үрээ цацаж эхэлсэнээр шашин дэлгэрч байгаа мэт харагдавч цаг хцугацаа бүхнийг харуулж жинхэнэ дунджууд ялгартал бас зай бий нь илэрхий. Нөгөө талаас монголчууд оюуны хоосролд орж байгаагийн баталгаа мөн. Буддын шашин номлолд МЭӨ 500 Энэтхэгт  үүссэн дээд, доод , хөлгөн гэсэн секттэй. 250 сая шүтэгчтэй. Төгс гэгээрлийн мөрийг номлож үйлдэл болгондоо гүн ухаан агуулдагаараа үнэхээр эрүүл ухаант, сэтгэгч хүний шашин энэ мөн. Хүний мөн чанар эд юмсын хоорондын шүтэлцээг гаргасан агуу бүтээл мөн. өнөөгийн нөхцөлд буддын шашны номлол, сургаалийг гүн гүнзгий тайлж өөрийгөө гэгээрүүлэх нь хүний мөн чанар болох тул нийгмийн харилцаанд оролцогч, сэтгэн бодох чадвартай тэнгэрлэг изаяат хүмүүн таны эрхэм зорилго мөн хэмээн тодорхойлоод өндөрлөе.
Шүтлэгийн анхны хэлбэрүүд:
1.    анимизм- материаллаг бус, оюун санаалаг юмс үзэгдэл юунаас ч хараат бус байх бөгөөд хүн түүнтэй харьцаж байдаг гэсэн үзлийн хүй нэгдлийн үед үүсэв.
2.    Тотемизм- хүмүүс өөрийгөө хүрээлэн буй амьтны аймагтай зарим үед амьгүй зүйлстэй уг гарвалын холбоотой гэж үзэн нийтээр шүтэх үзэгдэл
3.    Фетишизм- ямар нэгэн ер бусын ид шидтэй гайхамшигт зүйл гэж үзэх үзлээр шүтэн бишрэх явдал
4.    Политеизм- хүн хөгжиж танин мэдэхүй нь задрахын хирээр олон бурханы тухай хийсвэрлэл гарч иржээ. Аль нэг ястан үндэстэн, угсаа гарвал, яс үндэс үл харгалзан тархагч шашин

5.    Атеизм- шашингүй үзэл

Comments

Popular posts from this blog

Референдумын эрх зүй ба Монгол Улс